НИЙТЛЭЛҮҮД
Павел Морозов
2012 оны 5 сарын 14

Таван мянган залуу МАН-д зэрэг элсэж байх юм. Ярьж байнаа, “энэ намын залууст зориулсан параграам нь аягүй гоёшдээ, надад их таалагддаг”. Гэхдээ үүнийгээ хэлэхдээ нэлээд хэлээ хазах маягтай. Эрхлээд байгаам уу, туниад ч байгаам уу! За даа ер нь жаахан гэлбэлзээд л, хэн ч асуугаагүй байхад өөрийгөө зөвтгөж тайлбарлаад л. Унаган сахалтай нялх сэнгүүм хэний ч тоож уншдаггүй намын программ гэгчийг нээх таалаад байхдаа ч яадаг юм.

Дэлгэрэнгүй үзэх >
Сократ ба Монголын залуучууд
2012 оны 5 сарын 7

Одоогоос 20 жилийн өмнө Залуучуудын Холбооны тухайн үеийн удирдлагын хүсэлтээр Монголын залуучуудын эрмэлзэх есөн зүйлийг би бичиж байсан. Тэгэхэд би ч өөрөө залуу байж. Одоо насны хувьд дараа үеийнхэндээ сургаал айлдах, амьдралынхаа туршлагаас хуваалцах хэмжээнд хүрчээ.

Дэлгэрэнгүй үзэх >
Түүхийн шинэ хэлмэгдүүлэл (уран сайхантайгаар)
2012 оны 4 сарын 30

Шин Сан Ок гээд Өмнөд Солонгосын нэлээд нэртэй кино продюсор байлаа. Салсан эхнэрийг нь 1978 онд хойд солонгосчууд хулгайлаад Пхеньянд аваачжээ. Сэжиг авсан Шин араас нь Хонконгт очтол өөрөө бас олзлогдоод тийш ачигдсан байна. Тэр үед Хойд Солонгосын залгамжлагчаар тодроод байсан Ким Чэн Ир киноны хорхойтой нэгэн. “Бүх урлагийн дотроос хамгийн чухал нь кино” гэсэн Лениний афоризмыг баримталдаг тэрээр Хойд Солонгосын кино урлагийг шинэ шатанд гаргахаар шийджээ. Гэтэл сайн найруулагч, мундаг продюсор олдохгүй учир мань хоёрыг хулгайлан олзолсон нь тэр.  Мань хүнийг таван жил шоронд суулгаад 1983 онд гэнэт тансаг хүлээн авалтанд авчирч гэнэ. Тэнд жүжигчин эхнэртэйгээ тааралдлаа. Ингээд Ким даргын зөвлөснөөр тэд дахин гэрэлсэн байна.

Дэлгэрэнгүй үзэх >
Хүмүүсийг хөрөнгөжүүлэх хялбар арга
2012 оны 4 сарын 23

Должин гуайнх Зуун айлд байдаг. Хааш хаашаа 30 метр орчим талбайтай хашаанд нь хоёр шавар байшин бий нь нийлээд 120 орчим ам метр болно. Охин нь хоёр хүүхэдтэй, ингээд дөрвүүлээ нэг байшиндаа амьдрана. Нөгөөгөө түрээслүүлж сардаа 300 мянга орчим төгрөгийн сул орлоготой.

Дэлгэрэнгүй үзэх >
Шатрын өрөг дэх Монгол орон
2012 оны 4 сарын 16

Дэлхий ертөнц хурдтай өөрчлөгдөж байна. Өчигдрийн мэдлэг, дүгнэлт өнөөдөр өөрчлөгдөж байгаа энэ ертөнцийн өнгө аяст зохицон амьдрахын тулд тасралтгүй сурч, судалж байх шаардлагатай цаг үед бид амьдарч байна. Нөгөө талаас мэдээллийн далайд живж зүг чигээ алдахгүйн тулд тэр их мэдээллийг өөрийн болгоод авах  суурь мэдлэг хүнд хэрэгтэй. Үүнийг төрийн жишээн дээр буулгаж хэлбэл тогтсон ой санамж, мэдээллийг тасралтгүй авах, эмхэлж цэгцлэх чадвар, бас тийм бэлэн систем хэрэгтэй гэсэн үг. Ийм чадавхгүйгээр сэтгэл хөдлөлөөр гаргасан хууль, байгуулсан гэрээ хэлэлцээр гээд олон шийдвэр улс орныг яаж үймүүлдгийг нотлох жишээ Монголоор дүүрэн.

Дэлгэрэнгүй үзэх >
Генийн өөрчлөлттэй хүнс
2012 оны 4 сарын 10

Завханы Дөрвөлжин суманд хэн нэг нь канола тариалж эхэлжээ. Монголоор юу гэдэг юм бол, нэгэн сортын рапс гэх ургамал. Тосыг нь авч хэрэглэдэг. Уг нь улаан буудайнаас бараг хоёр дахин үнэ хүрдэг болохоор сүүлийн үед манайд ихээр тариалах болсон. Шар цэцэгтэй, талбай нь зун шаргалтаад л байдаг. Одоо дэлхий даяар уламжлалт рапс биш, канола сортыг тариалах болжээ. Канола гэдгийн “кан” гэдэг нь Канад гэсэн нэрийн эхний үе. Канадын гурван бахархлын нэг гэдэг юм билээ. 1924 онд тэнд инсулин гарган авснаар чихэр шижин өвчтэй хүмүүсийг аварсан. Энэ зууны эхээр блэкбэрри хэмээх шинэ төрлийн гар утас хийсэн. Гурав дахь нь канола.

Дэлгэрэнгүй үзэх >
Ялгаж салгая л даа
2012 оны 3 сарын 29

Сар гаруйн өмнө би Нийслэлийн цагдаагийн газрын урилгаар цагдаа нарын уулзалтад орж үг хэлсэн. ЮБи палас хэмээх Монголдоо хамгийн том зааланд гурван мянга гаруй цагдаа дүрэмт хувцастайгаа эгнээд суух нь сүртэй ч юм шиг. Гэхдээ би бахархсан. Ажлын хүндийг нугалж нийгмийн энх амгалангийн харуулд зогсож буй дайчид.

Дэлгэрэнгүй үзэх >
Кэмбрижийн сургалт гэж юу яриад байна?
2012 оны 3 сарын 26

Бүх хүн тэгш байх төгс нийгмийн тухай Маркс мөрөөдөж байсан. Коммунист нийгэмд дарлах дарлагдах, мөлжих мөлжигдөх асуудал байхгүй төдийгүй хүн болгон ижил авъяас билэгтэй байх ёстой аж. Энэхүү шинэ хүнийг өв тэгш хүмүүжүүлэх юм бол бүхий л авяъас билэг нь дэлгэрч хүн бүр нэгэн зэрэг ажилчин, малчин, сэхээтэн, эрдэмтэн, тамирчин болох ёстой.

Дэлгэрэнгүй үзэх >
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой