Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
  • 2017 оны 8 сарын 14
    Үндсэн хуулийн зангилаа асуудал бол эрх мэдлийн хуваарилалт юм. Тухайн асуудлаар шийдвэрийг хэн хэзээ хэрхэн гаргах ба тэр нь хэрхэн хэнээр ямар үндэслэлээр цуцлагдахыг маш нарийн зааж өгөх ёстой. Ийм тодорхой заалтгүйгээс болж сул дорой төр буй болдог. Сул төр шийдвэр гаргаж чаддаггүй, гаргасан шийдвэр нь эргэж буцдаг, улмаар шийдвэр амьдралд хэрэгждэггүй, энэ нь иргэдийг хуулийг үл тоомсорлох, төрд үл итгэх байдал руу түлхдэг. Сул дорой төр нь хөгжил дэвшил, нийгмийн эмх замбараа, дур зорго, зэрэгт голлон нөлөөлдөг хүчин зүйл юм.

    Цааш унших ...
    Уншсан 40663 Сэтгэгдэл 0
  • 2017 оны 8 сарын 5
    Сүүлийн үед миний бие “монгол гэж үндэстэн байхгүй, монголчууд бол хойд хятадууд юм” гэж бичин ард түмнээ доромжилсон хэрэгт унаад байгаа.  Олон нийтийн сүлжээгээр тархаж буй бичлэг нь: “Ерөөсөө Монгол гэж юу гэсэн үг вэ? Цуснаас нь байтугай генээс нь шинжилгээ аваад тийм үзүүлэлт байхгүй. Антропологийн хувьд Хань үндэстэн өмнөд хятад умарт хятад, төвд гэсэн галбируудад хуваагддаг. Монголчууд ерөнхийдөө умарт хятад ангилалд багтана” Баабар. За нэг иймэрхүү. Монголчууд бол Баабарын хэлсэнчлэн хятад биш, шал өөр үндэстэн юм гэдгийг батлан харуулсан кино хүртэл хийж Ю Тюб дээр тавьсан байгаа. Эндээс гарах дүгнэлт: Баабар өөрөө хятад хүн юм!

    Цааш унших ...
    Уншсан 118517 Сэтгэгдэл 0
  • 2017 оны 7 сарын 31
    2002 онд АНУ-ын элчин сайд Дингер тэр үеийн Засгийн газар, УИХ-ын гишүүдтэй уулзжээ. Энэ үед тэрээр Монголд авилга их хавтгайрч байгаа тухай ярив. Гишүүд тус болгондоо өөрийгөө хэлүүлж байна гэж ухааран учиргүй уурлацгааж түүнийг эгээтэй л империализмын төлөөлөгч гэж аашилсангүй. Ингэхээр нь элчин сайд тэсэхээ болиод зааланд сууж буй эрх мэдэлтнүүдийн дотор авилгач сайд байгааг хэлээд тавьчихав. Үнэндээ заал улсын урьдаа барьдаг тэргүүний авилгачдыг агуулж байсан юм.
    Цааш унших ...
    Уншсан 57323 Сэтгэгдэл 0
  • 2017 оны 7 сарын 24
    Дэлхийн II дайн Европ, Азийг үнсэн нурам болгон сүйтгэсэн боловч дайн болоогүй Хойд, Өмнөд Америк тив эндээс мөнгөн утгаараа нэлээд хожоотой гарсан юм. Энэ дундаа байлдагч орнуудыг түүхий эд, хүнсээр илүүтэй хангаж байсан Аргентин орон маш их баяжсан. Дайн дуусах үед Аргентин нь дэлхийн хамгийн баян орны нэгд тооцогдон, эдийн засагчдын тооцоолсноор Үндэсний үйлдвэрлэлээр Канадыг гүйцээд иржээ.

    Цааш унших ...
    Уншсан 156632 Сэтгэгдэл 1
Нийтлэлийн архив