Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
  • 2017 оны 4 сарын 21
    Ардчилсан нам том сорилтын өмнө ирлээ. Бид өнөөдөр сонголтгүй шахам болсон мухардлын ирмэг дээр зогсож байна. Эндээс цааш уналт л байхаас сорилт гэж тулгарахгүй.
    Цааш унших ...
    Уншсан 123536 Сэтгэгдэл 0
  • 2017 оны 4 сарын 17
    Эмээгийн яриа. Жараад оны үед нэгдэлжүүлэхэд ядуу нь эхэлж элсчээ. Дараа нь малтай улсыг хүчээр элсүүлж хөрөнгийг нь хураан тараасан байна. Олон хүүхэдтэй арчаагүй нэг айлд гурван толгой даалимба бас бус юм ноогдож. Гэртээ ч оруулсангүй хаяандаа хөглөрүүлсэн ба хэрэг болохоор нь цуу татаад л тогоогоо ч арчина, бүс хийнэ, хөлөө ч орооно. Гадаа норно, илжринэ, ямаа иднэ. Сүүлд дуулахнаа тэр айл хэзээ ч өөдлөөгүй.
    Цааш унших ...
    Уншсан 86828 Сэтгэгдэл 0
  • 2017 оны 4 сарын 13

    Би омог бардам хүн. Өөрийн гэсэн сэтгэл оюун, ёс суртахууны үнэт зүйлээ хэр хэмжээгээр нь мэдэрч, хамгаалж өссөн. Тийм хүмүүст ногдуулдаг “Биеэ тоосон этгээд” гэдэг тодорхойлолтыг олон удаа зүүсэн.  Тэр хэрээрээ, өөрийн гэсэн үнэт зүйлтэй хүнийг дэмжиж, өмөөрч хүмүүжсэн. Мөн л тийм хүмүүсийг өмөөрөхөд ногддог гадуурхлыг ч бас амссан. Үүндээ бахархдагаас ялархдаггүй, бардамхан дурсдгаас үнэлгээ нэхдэггүй. Ийм л хүн, зарим нь мэднэ, зарим нь мэдэхгүй, зарим нь гадарлана, зарим нь гадарлах ч хэлэхгүй...

    Цааш унших ...
    Уншсан 313817 Сэтгэгдэл 0
  • 2017 оны 4 сарын 3
    Социализм Монголд ид оргилдоо хүрэн мандаж байх үед жилд таван уран сайхны кино бүтээдэг байжээ. Сайн муугаас нь үл хамаараад бид бүгдийг нь үзнэ. Ямар одоогийнх шиг кинон далайд живчихсэн байсан биш. Жилдээ 50 орчим нэр төрлийн ном хэвлэгдэж гардгийн 10 орчим нь уран зохиол. Бас л хүн толгойтой болгон бүгдийг нь уншина. Боловсролын дэд сайд Ё.Отгонбаярын тоолсноор өдгөө жилдээ 15 мянга орчим нэр төрлийн ном хэвлэгддэг юм байна. Кино бол зарим жилд 50 орчим монгол уран сайхны кино. Өнөөдөр монголчууд урьдахтай харьцуулахад улам олон ном уншдаг, хавьгүй олон кино үздэг болсон. Харин гарсан болгоныг нь уншиж, үзэж хүчрэхгүй. Гар утас, компютэр, интэрнэт гээд чөлөөт байтугай чөлөөгүй цагаа өнгөрүүлэх юмс зайгүй чихсэн өнөө үед тийм олон ном уншиж, тийм олон кино үзэхэд хүний нас хүрэхгүй. Сонголт арвинтай болсон учир хүмүүс шилж голдог болжээ.
    Цааш унших ...
    Уншсан 76769 Сэтгэгдэл 0
Нийтлэлийн архив