Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
  • 2016 оны 9 сарын 23
    О.Жи.Симпсон бол америк футболын алдартай тамирчин асан хүн. Түүнээс гадна кинонд жүжиглэж, телевизийн нэвтрүүлэг хийж багагүй алдар хүнд, эд баялаг олсон юм. Харин түүний хүн алсан хэрэг нэрийг нь Америкийн түүхийн хуудаснаа мөнх хаджээ. 1994 оны зургадугаар сарын 12-нд тэрээр Лос Анжелест өөрийн салсан эхнэр, түүний найз залуу хоёрыг гэрт нь хөнөөсөн байна.
    Цааш унших ...
    Уншсан 76384 Сэтгэгдэл 0
  • 2016 оны 9 сарын 19
    Энэ өгүүллийг 2007 оны хавар буюу одоогоос гурван жил гаруйн өмнө бичиж хэвлүүлжээ. Тэр үед нийгмийн анхаарал энэ сэдэв рүү төдийлөн хандаагүй байсан юм. Тухайн цагт ресторан баар шөнийн клубуудыг 12 цаг гэхэд хаалгаа барих тухай хотын захиргааны шийдвэр гарсан байлаа. Хожим сонсохнээ Хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга авгайн хүүхэд нь шөнө ресторанд орж дальжиганаж яваад зодуулчихаад гэртээ харьжээ. Ээж нь дор нь арга хэмжээ аван Улаанбаатарыг төрийн хууль цаазаар шөнийн амьдралгүй болгож орхих нь тэр. Энэ цагаас хойш гэмт хэрэг архидан согтуурах явдал манай нийслэлд байхгүй болж мөнхийн жаргал цэнгэлд умбасан уу гэвэл худлаа. Харин ч архидан согтуурал далд хэлбэрт орж гэмгүй олон хүнийг хууль бус ажиллагаа руу өөрийн эрхгүй түлхсэн юм.
    Цааш унших ...
    Уншсан 86345 Сэтгэгдэл 0
  • 2016 оны 9 сарын 12
    Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголын тухай үг дуугарах нь дэндүү ховор. Ерэн оны ардчилсан хувьсгал л гэхэд Тэнаньминий бослого, Берлиний хана, Прагийн жагсаал, Чаушеску гэх мэтэд дарагдаад төдий л сурталчлагдаагүй. Ерэн зургаан оны сонгуулийн дүнг хэсэг гайхширснаа Оросын хэвлэлд л гэхэд “Монголын хоцрогдсон малчин нүүдэлчид хүртэл коммунизмаас татгалзаж байхад манайд арай ч Зюгановыг сонгочих юм биш байгаа” гэж бичиж байлаа. Харин энэ зуны сонгуулийн дүнг сонсоод жишээ нь Германы “Франкфүртэр Аламайнцайтунг” сонинд бичихдээ “Монголыг ардчиллын жишээ болгож гайхуулаад л манайхан очиж туслаад л хөөрцөглөөд байсан, хаа байна! Төв Азийн тэрхүү хоцрогдсон орон өөрийнхөө байранд ч очиж байгаа биз дээ. Мөнөөх л Киргиз, Узбек, Тажикстан, Азербейджан, Түркмэнийхээ өрөөсөн гутал л байгаа биз дээ! Болох ёстой юм нь л Монголд болж, тэд өөрсдийн байх ёстой заяаныхаа газраа л очиж, бүс нутагтайгаа нийллээ” гэж дүгнэжээ.
    Цааш унших ...
    Уншсан 462112 Сэтгэгдэл 0
  • 2016 оны 9 сарын 7
    Хоёр сарын өмнө болсон сонгуулиар МАН ялалт байгуулж Монголын хууль тогтоох инстүүцид үнэмлэхүй олон суудал авлаа. 1992, 2000, 2008, 2016 онд МАН, 1996, 2004, 2012 онуудад АН сонгуульд ялж байсан, өөрөөр хэлбэл монголчууд 4 жил тутамд голлох хоёр улс төрийн хүчинд ээлжлэн санал өгсөөр ирлээ. Энэ бол гаж үзэгдэл биш, харин Монголд төрийн инстүүчлэл төлөвшөөгүй учир бүхий л бодлого, чиглэл, төсөл, арга хэмжээ орвонгоороо 180 хэм өөрчлөгддөг нь самуурал юм. Төрийн чиглэсэн нэгдсэн бодлого, төрийн бодлогын залгамж чанар байдаггүй нь сонгогдсон улс төрчдөд юуг ч самрах эрх олгодог тогтолцоотой холбоотой. Төлөвшсөн төр төрийн тогтвортой аппарат дээр тогтдог болохоос 4 жил тутам солигддог “зочин” улс төрчдийн сэтгэлийн хөөрөл дээр тогтдоггүй учиртай.
    Цааш унших ...
    Уншсан 106820 Сэтгэгдэл 0
Нийтлэлийн архив