Хамгийн сүүлд нэмэгдсэн нийтлэл:
  • 2009 оны 11 сарын 30
    Дээр үед жаран найм гэж нэг содон тоо байсан юм. Хулхи юмыг тэгэж нэрлэдэг байлаа. Юу гэвэл “Жаран долоо” гэж Америкийн Вэльс машины орос хувилбар бий. “Жаран ес” гэхээр өнөө америк машиныг танигдахгүй болгосон “ориг” орос машин болчиж буй нь тэр. Монголд мосттой машин хувьд байхыг зөвшөөрдөггүй. Ингэнгүүт энд тэндээс түмэн хог цуглуулж байгаад өнөө орос-америкийн жаран долоогийн суурин дээр хулхи машин босгоно доо. Тэрийгээ “жаран найм” гэж нэрлэнэ. “Жаран найм” гэдэг нь монголчилсон, хулхидсан, нүд хуурсан, гар хийцийн, аюул осолтой, үйлдвэрийн бус, хуулийг хуурч аргалсан гэсэн утга агуулах ба “мань хүн жаран наймтай” гэвэл машины эзэн зайтай, оготны нүхээр ороод гардаг, хууль бус юм хийхдээ гаргууд, хуруу хумс урттай, бусдыг хохироохдоо тоодоггүй гэсэн давхар санаа агуулна. Цааш унших ...
    Уншсан 88921 Сэтгэгдэл 36
  • 2009 оны 11 сарын 24

    Альфред Нобел нь томоохон эрдэмтэн, шинийг санаачлагч байснаас гадна лут бизнесмэн байжээ. Бурхан ийм авъяаснуудыг хосоор нь, бөөнөөр нь нэг хүнд зэрэг бэлэглэх нь тун ховор. Суутай эрдэмтэн, цуутай баян тэрээр цуглуулсан хөрөнгөөрөө сан байгуулаад өөр шиг нь шинжлэх ухаанд зүтгэгч залуусыг дэмжихээр болсон нь түүхэнд нэрээ мөнхлөх бас нэгэн нээлт байлаа.

        Нобел өөрийн нэрэмжит шагналаар залуу эрдэмтдийн цаашдын амжилтыг дэмжих санаа агуулж байсан боловч явцын дунд энэ нь аугаа амжилт гаргасан “хөгшин” эрдэмтний бүтээлд дүн тавьдаг шагнал болжээ. Харин яагаад ийм их нэр хүндтэй шагнал болж хувирав гэдэг нь нэлээд гайхалтай асуудал. Нобелийн эх орон Швед нь улс төрийн хувьд дэлхийн хамгийн төвийг сахисан орон, ардчилсан дэг ёс бүрэн төлөвшиж хэвшсэн учир шагналд ямар нэг далд санаа байдаггүй гэж бүгдээрээ итгэдэгээс ч болсон байх.

    Цааш унших ...
    Уншсан 113295 Сэтгэгдэл 16
  • 2009 оны 11 сарын 20

    Дэлхийн урааны нөөцийн 2 хүрэхгүй хувь нь Монголын нутагт бий. Хэрэвзээ хайгуул хийвэл үүнээс их нөөц илрүүлэх бололцоо бий гэж геологичид үздэг юм билээ. Гэхдээ л одоо илрүүлсэн хэмжээ дамжаа дэлхийд нөлөө үзүүлэх ямар ч бололцоогүй өчүүхэн зүйл. Канад, Австрали, Казахстантай зүйрлэх ч юм байхгүй. Монголын одоо илрүүлсэн урааны олон хэсэгт хуваагдсан бүх нөөцийг ашиглахад нийлээд 3 тэрбум хүрэхгүй долларын эргэлт буй болох ба энэ нь жишээ нь Оюутолгой, Тавантолгойн нийт эргэлтийн мөнгөн дүнтэй харьцуулахад бараг л шүлсний дусал. Эртхэн дуулгахад эх орны төлөө амиа тавьдаг эрхэлсэн тодорхой ажилгүй рэкетчингүүдэд олигтой шантаажлах цаад суурь муутай юм билээ.

    Цааш унших ...
    Уншсан 73486 Сэтгэгдэл 9
  • 2009 оны 11 сарын 16
    Берлиний хана нурсны 20 жилийн ой болж байна. Энэ бол коммунизм сүйрсэн төдийгүй хагас зуун жил үргэлжилсэн хүйдэн дайны төгсгөл байсан юм. Энэ үеэс түүхийн шинэ хуудас нээгдсэн. Тухайн үедээ Америкийн нэрт эрдэмтэн Фрэнсис Фүкүяама энэ явдлыг “түүхийн төгсгөл” гэж нэрлэж байсан. Баабарын “Монголчууд: Нүүдэл суудал” түүхийн зохиолд энэ үйл явдлын тухай бичсэн хэсгийг сонирхуулъя.

     Горбачевийн “перестройка”

    Горбачев дөнгөж СССР-ийн эзэнт гүрний удирдагч болонгуутаа 1985 оны 4 дүгээр сард Ленинградад үг хэллээ. Тэндээс түүний хожим улам олон болсон афоризмын эхнийх нь болох “ускорение” гэсэн үг гарсан юм. Дараа нь тэрээр “перестройка” гэж үг зохиосон нь яг л тэр чигээрээ хэл хэлэнд нэвтэрч, зөвлөлтүүд өөрийн орноо ардчилдаггүй юм гэхэд “хүн дүрстэй” болгох гэж буй процесс гэсэн утгатай болсон билээ. 1987 онд болсон Октябрийн эргэлтийн 70 жилийн ойн хурал дээр тавьсан түүний илтгэл ХХ их хурал дээр Хрущевийн тавьсан илтгэлтэй эн зэрэгцэв. Тэрээр “гласность” гэсэн шинэ үг бодоод олчихжээ.

    Чухам л коммунист нийгмийг өөрчлөн байгуулж болдоггүй, тэгэх юм бол системээ алж буй хэрэг гэдгийг тэрээр ойлгосонгүй. Хрущев сталинизмыг буруутгаснаар энэ системд цааш амьдрах олон жилийн нөөц буй болгосон юм. Харин Горбачев 30 жилийн дараа энэхүү шавхагдсан нөөцийг засварлах гэж оролдлоо. Хамгийн гайхалтай нь тэрээр өөрийн перестройкийг түгээмэл хууль гэж үзсэн учир Сталиний буй болгосон коммунист ертөнц  үүнийг нь хуулах учиртай гэж үзжээ.

    Цааш унших ...
    Уншсан 83265 Сэтгэгдэл 2
Нийтлэлийн архив